Чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгох.
Сонсголын эрсдэлийг эрт илрүүлж, мэргэжлийн зөвлөгөө хүргэх.
Урт хугацаанд үүсэх болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх.
Эрүүл зөв дадал, хэвшлийг төлөвшүүлж, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээнэ.
Чих, хамар, хоолойн үзлэг, оношилгооны 10 төрлийн багц үйлчилгээг боловсруулж, 2026 оны 02 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 20–40 хувийн хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэгчдэд хүргэлээ.
Мөн байгууллагын вэбсайтад нэмэлт хөгжүүлэлт хийж, үйлчилгээг цахимаар захиалах боломжийг бүрдүүлсэн.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.emjj.mn/i/service
Үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу хөнгөлөлттэй үйлчилгээний хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгасан.
Нийгмийн сайн үйлс
“ДУН сургалтын төв” нь сонсголын бэрхшээлтэй болон хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд сонсголоор дамжуулан хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих сургалт, сэргээн засах үйл ажиллагаа явуулдаг тусгай хэрэгцээт боловсролын байгууллага юм.
ЭМЖЖ эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд үзүүлж буй үйлчилгээний орлогын 1 хувийг “ДУН сургалтын төв”-д тогтмол хандивлахаар шийдвэрлэсэн.
Иргэдэд сонсголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор сонсголын байдлыг урьдчилсан байдлаар үнэлэх скрининг онлайн тестийг 24/7 горимоор ажиллахаар вэбсайтад байршуулсан.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://hearingtest.emjj.mn
Онлайн тест нь дараах хоёр төрлөөр зохион байгуулагдсан.
Үүнд:
“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”-ийн талаарх баталгаатай, дэлгэрэнгүй мэдээллийг монгол хэл дээр боловсруулан эмнэлгийн вэбсайтад тусгай цэс болгон байршуулж, олон нийтэд нээлттэй болгосон.
Дэлгэрэнгүй мэдээлэл:https://www.emjj.mn/p/209
Жил бүрийн 03 дугаар сарын 03-нд тохиодог “Дэлхийн сонсгол хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ЭМЖЖ эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд “ENT CARE” аяныг хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Санамжийн хүрээнд зорилтот 6 ерөнхий боловсролын сургууль, 3 политехник коллежийн 14–18 насны нийт 3000 суралцагчдад чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон.
2026 оны 02 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 ерөнхий боловсролын сургууль, 3 политехник коллежийн 2000 гаруй суралцагчдад зориулан “Чих, хамар, хоолойн эрүүл мэндийн боловсрол олгох” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгохын зэрэгцээ оролцогчдын сонсголын байдлыг урьдчилсан байдлаар үнэлэх зорилгоор сонсголын скрининг онлайн тестийг хоёр төрлөөр зохион байгуулсан.
Үүнд:
Шуугиантай орчинд тоогоор шалгах тест – 450 оролцогч
Скрининг үнэлгээгээр сонсгол бууралтын эрсдэл илэрсэн оролцогчдод анхан шатны заавар, зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандах талаар мэдээлэл, зөвлөмж хүргэсэн.
ЭМЖЖ эмнэлэг нь Боловсролын ерөнхий газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, “ENT CARE” төслийг цаашид илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, сургуулиудад мэргэжлийн эмч, шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт очиж үзлэг, оношилгоо хийх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож байна.
Урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ.
Эрүүл мэндийн асуудал үүссэний дараа эмчлэхээс илүүтэй, эрсдэлийг нь эрт таньж, зөв дадлыг өнөөдрөөс хэвшүүлэх нь бидний хийж чадах хамгийн зөв алхам.
“ENT CARE” аяныг санаачлан хэрэгжүүлж буй бидний зорилго зөвхөн мэдээлэл түгээх бус, хүн бүрийг өөрийн болон хайртай хүмүүсийнхээ чих, хамар, хоолойн эрүүл мэндийн төлөө бодит үйлдэл хийхэд уриалах юм.
Сонсгол буурахыг хүлээлгүй сонсголоо шалгуул.
Шинж тэмдгийг үл тоолгүй мэргэжлийн зөвлөгөө ав.
Хүүхдийн эрүүл дадлыг өнөөдрөөс эхлүүл.
ENT CARE — Эрүүл мэндээ сонс. Урьдчилан сэргийл.