Хүний нөөцийн бодлого

Алсын хараа
Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн, чих хамар хоолой, сонсгол судлалын үндэсний загвар төв болох.

Эрхэм зорилго
Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчдээ эрхэмлэдэг тэргүүн туршлага, шилдэг инноваци бүхий эмнэлзүй, эрдэм шинжилгээ, сургалтын эмнэлэг байх  

Үнэт зүйл
Үнэт зүйл
  • Э-ЕЛДЭГ ХАРИЛЦАА
  • М-АНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН
  • Ж-ИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ж-АРГАЛТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Эмнэлгийн танилцуулга Түүхэн
замнал
Тасгийн
танилцуулга
Сургалт, эрдэм шинжилгээ Хүний нөөцийн бодлого
Хүний нөөцийн бодлого

"ЭМЖЖ" ХХК"-ийн Захиргаа хүний нөөцийн газар нь байгууллагынхаа "Алсын хараа", "Үнэт зүйл", "Эрхэм зорилго", "Чанарын бодлого", зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхтай хүний нөөцийг бүрдүүлэх, дасан зохицуулах, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах, тогтоон барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг билээ. 

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтнуудынхаа мэргэжлийн чиг үүргийн мэдлэг ур чадварыг тогтмол дээшлүүлж, гадаадын болон дотоодын сургалтад хамруулан сургаж хөгжүүлэн нарийн мэргэжил эзэмшүүлж, мэргэжил дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд байгууллагын зүгээс томоохон хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр байна.

Мөн ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, бүтээлч, сурч, хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх, ажилтны ажлын гүйцэтгэлийг зөв шудрага үнэлэх, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх, ажилтныхаа нийгмийн баталгаа, ажил амьдралын тэнцвэрийг хангах, ажлын байрны орчинг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг бүрдүүлэх, эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх зорилгоор хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Хүнтэй хүндэтгэлтэй

Хүнтэй хүндэтгэлтэй

Харилцана
Хариуцлагатай

Хариуцлагатай

Ажиллана
Хөгжилд чиглэсэн

Хөгжилд чиглэсэн

Санаачлагатай
Итгэл, ёс зүйг

Итгэл, ёс зүйг

Эрхэмлэнэ
Сургалт хөгжил

Ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, бүтээлч, сурч, хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх, ажилтны ажлын гүйцэтгэлийг зөв шудрага үнэлэх, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх, ажилтныхаа нийгмийн баталгаа, ажил амьдралын тэнцвэрийг хангах, ажлын байрны орчинг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг бүрдүүлэх, эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх зорилгоор хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

01
ШИНЭ АЖИЛТНЫ СУРГАЛТ

Шинээр ажилд томилогдон ажиллаж байгаа ажилтанд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйл, соёл, үйл ажиллагааны онцлогт хурдан хугацаанд дасан зохицох, ажлын байранд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлж, мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээмжтэй хүний нөөцийг бэлтгэн гаргах дасан зохицох хөтөлбөрт хамруулан шинэ ажилтны сургалтыг тогтмол явуулж байна. 

ШИНЭ АЖИЛТНЫ СУРГАЛТ
02
АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ

Ажилтнуудыг ажлын байранд дасан зохицуулах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, мэдлэгийг сэргээх, мэргэжлийн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны дарга, тасгийн эрхлэгчид болон арга зүйч нар ажлын байрны сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ
03
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

Мэргэжил дээшлүүлэх сургалтыг гадаад болон дотоодын мэргэжлийн байгууллага, сургууль, сургалтын төв, ХХЭМХ, ЭМЯ, ЭМХТ, улсын эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулдаг.

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ
Тогтвортой ажлын байр, таатай орчин
Хөгжил, дэвшил
Сурч, хөгжих өргөн боломж
Чадварлаг баг, хамт олон
Нийгмийн баталгаа, эрүүл мэндийн дэмжлэг
Мэдээлийн нэгдсэн төв

Даваа-Баасан: 08:00 - 18:00

Бямба: 10:00 - 14:00

Ням: Амарна

7034-1111
1900-9999