Түүхэн замнал

Алсын хараа
Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн, чих хамар хоолой, сонсгол судлалын үндэсний загвар төв болох.

Эрхэм зорилго
Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчдээ эрхэмлэдэг тэргүүн туршлага, шилдэг инноваци бүхий эмнэлзүй, эрдэм шинжилгээ, сургалтын эмнэлэг байх  

Үнэт зүйл
Үнэт зүйл
  • Э-ЕЛДЭГ ХАРИЛЦАА
  • М-АНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН
  • Ж-ИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ж-АРГАЛТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Эмнэлгийн танилцуулга Түүхэн
замнал
Тасгийн
танилцуулга
Сургалт, эрдэм шинжилгээ Хүний нөөцийн бодлого
Түүхэн замнал
2026 он
2026 он

Толгой хүзүүний байрлалтай хавдрын үеийн хэт авиан хяналт дор эсийн шинжилгээ нэвтрүүллээ.

TDI Олон улсын үнэрлэхүйн сорилыг Монгол улсад нэвтрүүллээ.

Шинэ технологи, оношилгооны “Green Х21 CBCT аппарат”-ыг Төв Азид хамгийн анх Мишээл клиникт суурилуулж,  оношилгоо хийж эхэллээ.

2025 он

Хамрын PRP технологийг ашиглан хамрын хэлбэр засах,  мэс засал, Далбангаар хамрын таславч нөхөх мэс засал, Булчингийн хальс болон хавирганы мөгөөрс ашиглан хамрын нөхөн сэргээх мэс заслыг нэвтрүүллээ. Коблатор ба radio requerence ашиглан АЕ ба турбинопласти мэс заслыг нутагшууллаа.

Баянгол дүүрэгт  байрлах 10-р хороолол клиникийг өргөжүүлэн шинэ байранд шилжүүлж, олон улсын стандартад нийцсэн  дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжтэй, орчин үеийн интерьер дизайнтайгаар  тохижууллаа.

Халдварт клиник болон Мишээл клиникт Behavioral test booth шинжилгээг нэвтрүүлж, хүүхдийн зан төлөвийн шинжилгээг стандартын дагуу хийж эхэллээ.

2025 он
2024 он
2024 он

Дууны хөвчний микро мэс заслыг нэвтрүүлэн хийж эхэллээ.

Акустик ринаманометрийг Монгол улсад нэвтрүүлэв.

ЭМЖЖ эмнэлгийн 30 жилийн ойг тэмдэглэлээ.

2023 он

Үйлчлүүлэгчийн тав тухыг хангах зорилгоор олон улсын стандартад нийцүүлэн агаар сэлгэлтийг сайжруулж, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, орчин үеийн интерьер дизайн бүхий заслыг хийж, эмнэлгийн барилгаа шинэчлэн тохижууллаа.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн ЭМЖЖ-ДУН цэцэрлэг бие даасан статустай компани болж өргөжлөө.

2023 он
2020 он
2020 он

CBCT-рентген, компьютер томограф хосолсон аппаратыг Чих, хамар, хоолойн практикт Монгол улсад анх удаа нэвтрүүллээ.

2019 он

БНСУ-ын компанитай хамтран Төрөлжсөн мэргэжлийн бүтэц үйл ажиллагаа MNS 6330:2017, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартын шаардлагуудыг бүрэн хангасан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, бүрэн  вакум мэс заслын 2 заалтай боллоо.

2019 он
2018 он
2018 он

Төвөнх, залгиурын  кабинет  шинээр байгуулж, залгиурын уян дурангийн оношилгоо, 3D хүзүүний хэт авиан оношилгоог шинээр нэвтрүүлэн төвөнх, залгиур, дуу авиа судлалын өвчний оношилгоог сайжрууллаа.

2017 он

Чихний дурангийн мэс заслыг өөрийн эмнэлэгт нутагшуулан  хийж эхэллээ.

Үүсгэн байгуулагч МУ-ын хүний гавьяат эмч АШУ-ны доктор, профессор Б.Эрдэнэчулуун эмчийн нэрэмжит “Батэрдэнэчулуун сан”-г байгуулж, Монголын чих хамар хоолойн салбарын үйл хэргийг нь үргэлжлүүлэн АШУҮИС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрдмийн чуулганы эрдэм шинжилгээний бүтээлийн шагнал, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн их хуралд шалгарсан илтгэлийн шагналыг ивээн тэтгэдэг боллоо.

2017 он
2016 он
2016 он

Тэнцвэрийн лабораторийг Монголд анх удаа байгуулж, CALORIC TEST болон VIDEO NYSTAGMО GRAPHY, Толгойн импульс тест (HIT), Тэнцвэрийн мэдрэлийн салааг шалгах (VEMP)  шинжилгээнүүдийг нэвтрүүлж, дотор чихний гаралтай тэнцвэрийн үйл ажиллагаа алдагддаг олон эмгэгүүдийг ялган оношилж эхэллээ.

БНСУ-ын Chosun Их Сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2015 он

Италийн “LOFARM” Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан “Хамрын харшлын шинжилгээ”, Риноманометрийн шинжилгээг нэвтрүүллээ.

Хэл заслын багш нарыг бэлтгэж, “Дунгийн суулгац” мэс заслын дараах сонсгол сэргээх, хэл яриа үүсгэх, оюун ухааныг хөгжүүлэх зорилготой анхны ”Дун” цэцэрлэгийг байгууллаа.

2015 он
2014 он
2014 он

ХБНГУ-ын Siemens фирмтэй албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулж, Сонсголын аппарат болон дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг импортолж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Дурангийн аргаар хэнгэрэг нөхөх тэс заслыг анх удаа Монгол улсад хийлээ.

БНСУ-ын Ajou Их Сургуулийн эмнэлэг, Чих хамар хоолойн HANA-ENT эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2013 он

БНСУ-ын  Yonsei Gannam, Soree Их Сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2013 он
2011 он
2011 он

Нүүрний мэдрэл нөхөн сэргээх мэс заслыг хийж эхэллээ.

2010 он

Хамрын хөндийн дурангийн мэс заслын аргыг Монгол улсад нэвтрүүллээ.

2010 он
2009 он
2009 он

Австрали улсын “Cochlear”-фирмтэй албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулж, сонсголын хүнд зэргийн бууралттай хүүхдүүдэд сонсгол оруулах “Дунгийн суулгац хагалгаа”-г Монгол улсад  нэвтрүүллээ.

Хавирганы мөгөөрс ашиглан хамар нөхөн сэргээх мэс заслыг эхлүүлэв.

2008 он

Монгол улсад анх удаа хамрын хөндийн мэс засалд Микроскопи ашиглах аргыг нэвтрүүлэв.

2008 он
2007 он
2007 он

ЭМШУИС-ын төгсөлтийн өмнөх ба дараах сургалт, ЭМХТ-ийн төгсөлтийн дараах сургалтын бааз эмнэлэг болж, Чих, хамар, хоолойн үндсэн мэргэшлийн сургалт явуулдаг боллоо.

Монгол улсад анх удаа дөрөө ясны мэс заслыг хийлээ.

Ухархайн гэмтэлд мөгөөрс ашиглах мэс заслын аргыг анх удаа нэвтрүүллээ.

2006 он

Монгол улсад анх удаа дунд чихний эмгэгтэй,  сонсголын хүнд зэргийн бууралттай тохиолдлуудад сонсголын яс болон дөрөө ясыг ХБНГУ-ын “Heinz Kurz”  титан протезоор солих мэс заслуудыг нутагшуулж, хагалгааны дараах сонсгол сайжралтыг нэмэгдүүллээ. 

Мөн байгалийн ногоон бүсэд эмнэлэг, сувиллын үйлчилгээ үзүүлэх, мэс заслын дараа нөхөн сэргээх, эрүүлжүүлэх, “ЭМЖЖ клиник сувилал”-ийг байгууллаа.

Баянгол дүүрэгт ЭМЖЖХҮ чих хамар хоолой, сонсгол сэргээх эмнэлэг, Баянзүрх дүүрэгт ЭМЖЖМА чих хамар хоолойн эмнэлэг,  ЭМЖЖЭМ эм ханган нийлүүлэх байгууллага, Газар тариалан,, хөдөө аж ахуйн ЭМЖЖМЭТ компани, хөдөлмөр хамгааллын Жэй Эй Жэй компани зэрэг бие даасан шинэ салбаруудыг нээж, тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ.

2006 он
2005 он
2005 он

“ЭМЖЖ” эмнэлэг 33 ортой, өөрийн байртай болж  үйл ажиллагаагаа өргөжүүлж, 8 эмч, 12 сувилагч, 8 туслах ажилтантай боллоо.

Монгол улсад анх удаа нярайн сонсгол шалгах шинжилгээг нэвтрүүлж, анхны бие даасан сонсголын тасгийг байгуулав.

БНСУ-н Сөүлийн Их Сургуулийн харьяа Бундан эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 

2003 он

Монгол улсад анх удаа ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтарч мэс заслыг LIVE-р шууд дамжуулан УНТЭ дээр сургалт зохион байгуулав.

Магадлан итгэмжлэгдсэн анхдагч хувийн эмнэлгүүдийн нэг болов.

2003 он
2001 он
2001 он

Дунд чихний протезийн мэс заслыг хийж эхлэв.

ХБНГУ-ын “Pro Acoustic” холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан ёсны гишүүн болж, Монгол улсад анх удаа акустик  инженерүүдийг бэлтгэж, Сонсгол судлалын иж бүрэн кабинетыг нээн олон улсын стандартын дагуу сонсголын аппаратын тохируулга, засвар үйлчилгээ, сонсголын обьектив шинжилгээг хийж, олон улсын хамтарсан сургалт зохион байгуулав.

1997 он

Тухайн үеийн хууль тогтоомжийн хүрээнд “Сонор-Ж” ХЭАА татан буугдаж суурин дээр нь “ЭМЖЖ” эмнэлгийг 1-р төрөх эмнэлгийн хуучин байрны 2 давхарт байгуулж, 15 ортой Мэс засал, хэвтүүлэн эмчлэх тасаг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, 1 Чих хамар хоолойн эмч, 5 их эмч, 1 унтуулгын эмч, 4 сувилагч, 2 туслах ажилтан 1 тогоочийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байв.

ХБНГУ-ын Вюрцбургийн Их Сургууль болон HELIOS эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

1997 он
1994 он
1994 он

”Сонор” пүүс татан буугдаж, “Сонор-Ж” ХЭАА-г АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавьяат эмч  Батын Эрдэнэчулууны санаачилгаар байгуулсан бөгөөд Чих хамар хоолойн явуулын үзлэг, гадаад худалдаа, мал аж ахуй эрхэлж байв.

1992 он

Батын Эрдэнэчулуун эзэнтэй “Сонор” пүүс байгуулагдав. Анхны пүүс нь тухайн үеийн ЭНЭШТөв (одоогоор ЭХЭМҮТ)-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эмч, ажилчид пүүсийн хувь эзэмшигч байсан бөгөөд тухайн үеийн пүүсийн захирлаар Э.Жаргалхүү, аж ахуйн дарга, менежер Л.Довчин, малчин, саальчин х.Аварзэд (сувилагч) нар ажиллаж байв.

1992 он
Монголд анх удаа
Дунд чихний титан протезийн мэс засал
2006 он
Нярайн сонсгол шалгах шинжилгээ
2005 он
Дунгийн суулгац хагалгаа
2009 он
Хамрын дурангийн мэс засал
2010 он
Чихний дурангийн мэс засал
2017 он
CBCT төхөөрөмж нэвтрүүлсэн
2020 он
Мэдээлийн нэгдсэн төв

Даваа-Баасан: 08:00 - 18:00

Бямба: 10:00 - 14:00

Ням: Амарна

7034-1111
1900-9999