“ENT HEALTH” Нийгмийн эрүүл мэндийн чих, хамар, хоолойн боловсрол олгох аян нь энэ бүхнийг зөвхөн эмчилгээний түвшинд биш, нийгмийн боловсролын түвшинд өөрчлөх зорилготой.
Өнөөдрийн нийгэмд хүмүүс эрүүл мэндээ өвдсөн үедээ л анзаарч, асуудал хүндэрсний дараа эмнэлэгт ханддаг хэв маяг түгээмэл болсон. Хөнгөн зовиурыг үл тоомсорлох, өөрөө дур мэдэн эм хэрэглэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй байдал нь олон өвчнийг архагшуулах, хүндрүүлэх шалтгаан болсоор байна.
Ялангуяа чих, хамар, хоолойн өвчлөл нь хүүхэд, залуус, насанд хүрэгчид гэлтгүй хүн бүрийн өдөр тутмын амьдрал, суралцах чадвар, ажиллах бүтээмж, амьдралын чанарт шууд нөлөөлдөг ч иргэдийн мэдлэг, анхаарал хангалтгүй хэвээр байна. Сонсгол буурах, архаг үрэвсэл, хамрын амьсгалын асуудал, хоолойн өвчлөл зэрэг нь цаг хугацаандаа зөв анхаарал хандуулахгүй бол илүү хүнд шатанд хүрч, урт хугацааны эрүүл мэндийн эрсдэл дагуулдаг.
Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжээс гадна хамгийн их анхаарал шаардлагатай асуудлын нэг бол “Эрүүл мэндийн боловсрол” юм. Иргэдийн дунд урьдчилан сэргийлэх мэдлэг сул, эрүүл дадал хангалтгүй, өвчнийг эрт үед нь таних ойлголт бага байгаа нь олон өвчнийг хүнд шатанд хүргэж байна.
Үүний үр дүнд энгийн үедээ урьдчилан сэргийлэх боломжтой байсан олон өвчин хүндрэх, архагших, амьдралын чанарт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байна.
Эрүүл нийгэм гэдэг зөвхөн олон эмнэлэгтэй нийгэм биш, харин эрүүл мэндийн боловсрол, мэдлэгтэй иргэдтэй нийгэм юм.
Өвчин гарсны дараа эмчлэхээс илүүтэйгээр, өвдөхөөс нь өмнө ойлгуулж, хамгаалж, урьдчилан сэргийлэх нь илүү үнэ цэнтэй.
Чих, хамар, хоолойн өвчлөлийн талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн зөв мэдлэг түгээх
Өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх боломжтой энгийн, зөв дадлыг хэвшүүлэх
Эрт илрүүлэг болон тогтмол үзлэгийн ач холбогдолыг ойлгуулах
Эцэг эхчүүдэд хүүхдийн эрүүл мэндийн анхны шинж тэмдгийг таних мэдлэг олгох
Залуусыг өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандах хандлагад уриалах
Цахим орчинд найдвартай, ойлгомжтой, хүртээмжтэй эрүүл мэндийн мэдээлэл хүргэх
Урьдчилан сэргийлэх соёлыг нийгмийн үнэт үнэт зүйл болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах
Энэ бол эрүүл мэндийг зөвхөн эмчилгээтэй бус, хүн бүрийн өдөр тутмын амьдрал, зөв дадал, ухамсарт сонголттой холбосон ирээдүй рүү чиглэсэн алхам юм.Учир нь эрүүл нийгэм өвчнийг эмчлэхээс өмнө ойлгож, хамгаалж, урьдчилан сэргийлж эхэлдэг.
Бид өвчин хүндэрсний дараа биш, эрт үед нь анзаарч чаддаг нийгмийг хүсэж байна.
Эрүүл мэнд гэдэг зөвхөн эмчийн үүрэг биш. Энэ бол хүн бүрийн өдөр тутмын сонголт, мэдлэг, хариуцлага юм.
Бид эмнэлгээр дүүрсэн нийгмийг хүсэхгүй байна.
Бид өвдөхөөсөө өмнө өөрийгөө хамгаалдаг, эрүүл мэндийн боловсролтой, зөв дадалтай, урьдчилан сэргийлэх соёлтой нийгмийг бүтээхийг хүсэж байна.
Даваа-Баасан: 08:00 - 18:00
Бямба: 10:00 - 14:00
Ням: Амарна