World Hearing Day 2026/03/03

ГЭРЭЭС АНГИ ТАНХИМ РУУ: ХҮҮХЭД БҮРТ СОНСГОЛЫН ТУСЛАМЖИЙГ ХҮРГЭЕ

Чих, сонсголын бэрхшээлийн улмаас нэг ч хүүхэд хоцрогдохгүй байхын төлөө яг одооноос эхлэн арга хэмжээ авъя

Яагаад хүүхдүүдрүү чиглэх ёстой вэ?

Дэлхий даяар, сургуулийн насны сонсгол бууралттай олон хүүхэд оношлогдож чадалгүй, шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагддаггүй байна (Сонсголын дэлхийн тайлан, 2021). 5-19 насны ойролцоогоор 90 сая хүүхэд, өсвөр насныхан сонсголын бууралттай байгаа нь дэлхийн бүх улсуудад ажиглагдаж байна (Дэлхийн өвчлөлийн судалгаа, 2021). Гэсэн хэдий ч ялангуяа нөөц бололцоо хязгаарлагдмал орнуудад сонсгол бууралт илрэхгүй, анхааралгүй өнгөрөх нь түгээмэл байна.

Хүүхдүүдийн дунд сонсгол бууралт үүсгэх өргөн тархсан, урьдчилан сэргийлэх болон эмчлэх боломжтой шалтгаанууд болох дунд чихний шүүдэст үрэвсэл (OME), дунд чихний архаг идээт үрэвсэл (CSOM), хулхин бөглөө зэрэг нь нийтлэг тохиолдсоор байна. Зарим тохиолдолд сонсгол бууралт аажим, анзаарагдахгүйгээр эхэлдэг боловч цаг хугацааны явцад даамжирч, улам хүндэрдэг.

Хэрэв зохих арга хэмжээ авахгүй бол энэ нь зөвхөн хүүхдийн сонсох чадварт нөлөөлөөд зогсохгүй хэл яриа, хэлний хөгжил, танин мэдэхүй болон нийгмийн хөгжилд ноцтой сөрөг үр дагавар учруулснаар сурлагын амжилт буурах, хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдах, болог урт хугацаанд эдийн засгийн таагүй нөхцөл байдалд орох эрсдэл нэмэгддэг.

Хэрхэн?

Энэ жил Дэлхийн Сонсголын Өдөр (WHD) нь “Гэрээс анги танхим руу: ХҮҮХЭД БҮРТ СОНСГОЛЫН ТУСЛАМЖИЙГ ХҮРГЭЕ” уриан дор

Уг аян нь дараах хоёр үндсэн зорилтод төвлөрч байна. Үүнд:

  1. Хүүхдэд сонсгол бууралт үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой тохиолдлуудыг бууруулах
  2. Чих, сонсголын эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, цаг алдалгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжийг хангах

Гэр болон сургуулийн орчин нь хүүхэд, эцэг эх, багш нарт хүрэх хамгийн тохиромжтой, байгалийн сувгууд юм. Сонсголын тусламж, үйлчилгээг сургуулийн эрүүл мэнд болон хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд тусгаснаар хүүхдүүдийг сайн сонсож, үр дүнтэй суралцаж, амжилтад хүрэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой.

Түлхүүр ойлголт:

  • 5-19 насны ойролцоогоор 90 сая хүүхэд сонсгол бууралттай амьдарч байна.
  • Хүүхдийн сонсгол бууралтын 60 гаруй хувийг энгийн, зардал багатай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой.
  • Чихний өвчин эсвэл сонсгол бууралттай хүүхдүүдийн хувьд эрт илрүүлэлт, эмчилгээ нь хөгжлийн, боловсролын болон ирээдүйн боломжуудад урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
  • Сургуулийн эрүүл мэнд болон хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд системтэй шинжилгээ, эрт илрүүлэг болон эмчилгээний хөтөлбөрийг нэгтгэснээр чихний болон сонсголын асуудалтай хүүхдүүдийн үр дүнг сайжруулах боломжтой.

Уриалга: Дэлхийн Сонсголын Өдөр 2026

Олон салбарт хамтын оролцоог идэвхжүүлэх

Чих, сонсголын салбарын ажилчид нь сургуулийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, нүдний эрүүл мэнд, анхан шатны эрүүл мэндийн тусламж, боловсрол зэрэг салбаруудын ажилтнуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Дэмжлэг үзүүлэх ба хэрэгжүүлэх

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) техникийн хэрэгслүүдийг дэмжиж, хамтран хэрэгжүүлэх.

Бодит амьдрал дээрх үр нөлөө бүхий түүхүүдийг цуглуулж, олон нийтэд хүргэх

Чих, сонсголын тусламж, үйлчилгээний идэвхжүүлэлт нь анги танхимаас эхлээд гэр бүлийн хэмжээнд хэрхэн үр дүн авчирч байгааг харуулсан бодит түүхүүдийг бий болгож, олон нийтэд танилцуулах

Харилцаа мэдээллийн зорилтууд:

  • Сургуулийн эрүүл мэндийн багц хөтөлбөрт чих, сонсголын тогтмол шинжилгээг нэвтрүүлэхийг сурталчлах
  • Салбаруудын хамтын ажиллагааг дэмжих (жишээ нь: хүүхдийн эрүүл мэнд, анхан шатны тусламж, боловсрол, нүдний эрүүл мэндийн салбаруудтай хамтран ажиллах)
  • Оршин суугаа газар болон сургуулийн одоогийн хүрээнд эрт илрүүлэлт, эмчилгээ, шаардлагатай тохиолдолд шилжүүлэн үзүүлэх чиглэл, тогтолцоог хөгжүүлэх
  • Багш, эцэг эх, эрүүл мэндийн ажилтан болон хүүхдүүдийг мэдээллийн эх үүсвэрээр дамжуулан чадваржуулах

Энэ жил сурталчлах WHO техникийн хэрэгслүүд:

  1. Хүүхдийн сонсголын эрт илрүүлгийн шинжилгээг нэгтгэх
  • Сургуулийн насны хүүхдүүдийн хараа болон сонсголын эрт илрүүлгийн шинжилгээ: хэрэгжүүлэх гарын авлага
  • Сонсголын эрт илрүүлэг: хэрэгжүүлэхэд анхаарах гарын авлага
  • Суурь чих, сонсголын тусламж үйлчилгээний эх сурвалж
  • WHOears нь авианд суурилсан сонсголын үнэлгээний аппликэйшн. /удахгүй гарна/
  1. Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх, чихний эрүүл мэндийг хамгаалах
  • Суурь чих, сонсголын тусламж үйлчилгээний эх сурвалж
  • Эрүүл, шилжимтгий бай: mSafeListening-г хэрхэн хэрэгжүүлэх талаарх гарын авлага
  • Эрүүл, шилжимтгий бай: mSafeListening вебд суурилсаныг хэрхэн хэрэгжүүлэх талаарх гарын авлага
  • Хүүхдийн ухаалаг сонсгол: 5-8 настай хүүхдэд зориулсан чих, сонсголын тусламжийн талаарх боловсрол олгох бичлэг /тун удахгүй/
  1. Tracer indicators /өвөрмөц үзүүлэлт/ ашиглан нөлөөллийг үнэлэх

Эрүүл мэндийн тогтолцоонд tracer үзүүлэлтүүдийг ашиглах:

Сургуулийн насны хүүхдүүдийн дунд архаг чихний өвчин болон хариу арга хэмжээ авч чадаагүй сонсгол бууралтын тархалт: архаг дунд чихний үрэвсэлтэй эсвэл нөхөн сэргээх үйлчилгээ аваагүй сонсгол бууралттай (бага сургуулийн насны) хүүхдүүдийн эзлэх хувь. Энэхүү үзүүлэлтийг дараах гурван хэсгээр тайлагнах ёстой:

  1. Архаг дунд чихний үрэвсэлтэй хүүхдүүдийн эзлэх хувь
  2. Хариу арга хэмжээ аваагүй сонсгол бууралттай хүүхдүүдийн эзлэх хувь
  3. Архаг дунд чихний үрэвсэл болон/эсвэл хариу арга хэмжээ аваагүй сонсгол бууралттай хүүхдүүдийн нийт эзлэх хувь

Бай /Зорилтот/ хүн ам:

  • Сургуулийн насны хүүхдүүд
  • Өсвөр насныхан болон залуу насныхан
  • Сонсгол бууралттай хүүхдүүд
  • Эцэг эхчүүд
  • Багш нар
  • Сургуулийн эрүүл мэндтэй холбоотой болон анхан шатны түвшний эрүүл мэндийн ажилтнууд
  • Сургуулийн эрүүл мэндийн сувилагч, эмч нар

 Багш болон эцэг эхчүүдэд!

        Дараах шинжүүд байгаа эсэхийг анхаараарай

Хэрэв хүүхэд:

  • Таниас байнга давтан хэлэхийг асуудаг, хүсдэг бол
  • Анхаарал төвлөрөх, сурлагын амжилт төдийлөн сайн биш байх
  • Чих өвдөж байна гэсэн зовуурьтай эсвэл чихнээс булаг гардаг бол
  • Үг, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой мэт байвал

ЭДГЭЭР НЬ ХҮҮХЭД ЧИХ ЭСВЭЛ СОНСГОЛЫН АСУУДАЛТАЙ БАЙГААГ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

Эрт арга хэмжээ ав

Хүүхдийг хойш тавилгүй чих, сонсголын үзлэгт яаралтай хамруулаарай

Багш нараа!

Сонсгол бууралттай хүүхдэд дараах байдлаар дэмжлэг үзүүлээрэй:

            Хүүхэд бүрийг эрх тэгш сургалтын үйл ажиллагаанд хамруулах

            Хүүхдийг анги танхимын хамгийн урд талын ширээнд суулгаснаар тэд тод сонсож, харах болно

            Хангалттай гэрэлтүүлэгтэй байж, хүүхдийн нүүрлүү харж ярих

Сонсголын аппарат эсвэл суулгац ашигладаг хүүхдүүдэд тогтмол хэрэглэж хэвшихэд дэмжлэг үзүүлэх

Анги хамт олны дэмжлэгийг идэвхжүүлж, хүүхдүүдийг өөрийн хэрэгцээг итгэлтэйгээр илэрхийлэхэд туслах

Хэрэв шаардлагатай бол дохионы хэлийг сурах, мөн гэр бүлүүдийг ч сурахад нь дэмжлэг үзүүлэх

СОНСГОЛЫГ ДЭМЖ, СУРАЛЦАХЫГ ДЭМЖ

Сонсгол бууралттай найз нөхдөдөө дэмжлэг үзүүлэх арга зам:

Олуулаа зэрэг ярихгүй харин ээлжлэн ярьснаар, найз тань яриаг бүрэн ойлгох боломжтой

Ярьж байх үедээ найзынхаа нүүрлүү хараарай – таны инээмсэглэлийг харах болно

Найзын тань сонсголын аппарат, суулгац нь ажиллахгүй байгаа бол та өөрөө туслах эсвэл хүнээс тусламж хүсээрэй

Ямар нэгэн үйл ажиллагаа, тоглоомонд найзыгаа оролцуулаарай

Сонсголын аппарат болон дэмжих хэрэгслийг нь шоолж гоочилж болохгүй

Хэрвээ таны найз дохионы хэлээр харилцдаг бол дохионы хэл сураарай.

ТАНЫ ДЭМЖЛЭГ БОЛОН ТУСЛАМЖААР ТАНЫ НАЙЗ БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДАХ БОЛНО