МЭС ЗАСЛЫН ТАСАГ

Эмнэлгийн танилцуулга Түүхэн
замнал
Тасгийн
танилцуулга
Сургалт, эрдэм шинжилгээ Хүний нөөцийн бодлого
Нарийн мэргэжлийн эмч, сувилагч

15+

Нарийн мэргэжлийн эмч, сувилагч

Вакуумжуулсан мэс заслын заал

2

Вакуумжуулсан мэс заслын заал

Жил бүр хийгддэг ЧХХ мэс засал

1500+

Жил бүр хийгддэг ЧХХ мэс засал

Ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналттай

МУ-ын стандартын дагуу

Ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналттай

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Мэс заслын тасаг нь чих хамар хоолойн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний дараах мэс заслын тусламжийг орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэжсэн багийн ур чадварт тулгуурлан үзүүлдэг. Тус тасагт сүүлийн 3 жилийн дунджаар жил бүр 1500 гаруй мэс засал хийгдэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмчилгээний үр дүн, олон улсын стандартын шаардлагыг эрхэмлэн ажилладаг.

ХИЙГДДЭГ МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛ

ХИЙГДДЭГ МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛ

Чих 

  • Чихний мулцаг авах мэс засал
  • Дунд чихний агааржуулах гуурс тавих мэс засал

  • Цорго уйланхайг авах мэс засал

  • Дурангаар хэнгэрэг нөхөх мэс засал

  • Сонсголын ясны хэлхээг нөхөн сэргээх хэнгэрэг нөхөх мэс засал

  • Хэнгэрэг нөхөх, хөхлөг сэртэнг цэвэрлэх мэс засал

  • Дөрөө яс солих мэс засал

  • Дунгийн суулгацын мэс засал

  • Ясан дамжуулах сонсголын суулгац /BAHA суулгах/

  • Гадна чихний суваг нээх мэс засал

  • Гадна чихний дэлбээ мэс засал

  • Нүүрний мэдрэлийн сувгийг чөлөөлөх, мэдрэл залгах мэс засал

  • Акустик неврома болон хавдар дурангаар авах мэс засал

Хамар

  • Хамрын таславч тэгшлэх мэс засал 
  • Хамрын таславч нөхөх мэс засал

  • Хамрын самалдаг багасгах мэс засал  

  • Хамрын таславч тэгшлэх самалдаг багасгах мэс засал

  • Хамар дайвар хөндийн дурангийн мэс засал

  • Хамрын таславч тэгшлэх самалдаг багасгах, хамар дайвар хөндийн дурангийн мэс засал

  • Хамрын ясны хугарал засах мэс засал

  • Хамрын таславч тэгшлэх самалдаг багасгах, хамрын ясны хугарал засах мэс засал

Хоолой

  • Тагнайн гүйлс авах мэс засал
  • Буглаа нээх мэс засал

  • Аденойд авах мэс засал

  • Хамрын таславч тэгш, самалдаг багасгах, аденойд авах мэс засал

  • Гүйлсний хажуугийн буглаа нээх, залгиурын хажуугийн ба арын буглаа нээх мэс засал

  • Залгиур амны хөндийн гадны биет авах мэс засал

  • Дууны хөвчний ургацаг зангилаа авах мэс засал

  • Төвөнхийн папилломатоз авах, хоргүй хавдар авах мэс засал

  •  Хоаныг дурангаар нээх мэс засал

ЦАГИЙН ХУВААРЬ

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Баасан

Даваа – Баасан

09:00 - 17:30

Бямба

Бямба

08:00 - 09:00

Цагийн хооронд 2 сар доторх хяналтын үзлэг хийгдэнэ.

Ням

Ням

08:00 - 09:00

Цагийн хооронд 2 сар доторх хяналтын үзлэг хийгдэнэ.

Мэдээлийн нэгдсэн төв
Мэдээлийн нэгдсэн төв

Даваа-Баасан: 08:00 - 18:00

Бямба: 10:00 - 14:00

Ням: Амарна

1900-9999
7034-1111
1900-9999
Тасгийн танилцуулга