Сургалт эрдэм шинжилгээ

Эмнэлгийн танилцуулга Түүхэн
замнал
Тасгийн
танилцуулга
Сургалт, эрдэм шинжилгээ Хүний нөөцийн бодлого
Сургалт эрдэм шинжилгээ
ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ (ОЮУТАН)
ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ (ОЮУТАН)

АШУҮИС, "Ач" АУИС-ийн оюутны сургалт

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ (РЕЗИДЕНТ)
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ (РЕЗИДЕНТ)

Резидент болон чих, хамар, хоолой, сонгол, тэнцвэр судлалын нарийн мэргэжил олгох

Эрдэм шинжилгээний ажил
Эрдэм шинжилгээний ажил

Докторант, магистрантын сургалт, судалгаа, нарийн мэргэжлийн төсөл хөтөлбөр

Дотоод болон гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалт
Дотоод болон гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалт

Богино болон урт хугацааны сургалт

Олон улсын семинар зохион байгуулах
Олон улсын семинар зохион байгуулах

Дотоод болон гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалт

ЭМЖЖ эмнэлэг нь  их эмч, сувилагч, лаборант болон инженер, бусад мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулан, танилцах болон мэргэжил дээшлүүлэх дадлага хийлгэдэг бөгөөд 1997 оноос ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Акустик инженер бэлтгэх, Чих хамар хоолойн мэс заслын чиглэлээр, 2005 оноос БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн харьяа Бунданг эмнэлэгтэй хамтын ажиллагааны  гэрээ байгуулж, эмч, мэргэжилтнүүдээ 7-30 хоногийн богино хугацааны, 3-6 сарын урт хугацааны сургалтад үе шаттайгаар хамруулан "Дотор чих", "Тэнцвэр", "Төвөнх-залгиур", "Хүзүүний эхо", "Чих, хамар, хоолойн мэс засал"-ийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн нарийн мэргэжил эзэмшүүлэн сургаж, хөгжүүлж байна.  Мөн Hana-ENT, Yonsei Gannam, Soree, Ajou их сургуулиудтай хамтран ажиллаж байна.

2005 оноос "АШУҮИС", "Ач" АУДС, "Оточ маарамба" АУДС-уудтай сургалтын гэрээ байгуулан  төгсөлтийн өмнөх оюутны сургалт, "ЭМХТ", "АШУҮИС"-ийн "МДИ"-тай хамтран ажиллаж, төгсөлтийн дараах резидентийн болон нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг явуулж байна.  2011 оноос АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг болж өргөжиж, Монгол улсын хэмжээнд Чих хамар, хоолой, сонгол, тэнцвэр судлалын нарийн мэргэжлийн эмч, сувилагч, лаборант зэрэг нарийн мэргэжилтэн бэлдэж ирсэн.Орчин үеийн бүрэн тоноглогдсон сургалтын танхимтай бөгөөд дуу, дүрс дамжуулах дэвшилтэт технологи ашиглан мэс заслын явцыг дамжуулан оюутан, суралцагч, резидент эмч нарт үзүүлж, амбулатори, сонгол сэргээх тасаг, мэс заслын тасагт тойролтоор дадлагажуулан сургаж байна.

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД

01
ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ (ОЮУТАН)
ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ (ОЮУТАН)
  • АШУҮИС, "Ач" АУИС-ийн оюутны сургалт
  • Чих хамар хоолойн дадлага сургалт
  • Амбулатори, мэс заслын тасгийн тойролт сургалт
02
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ (РЕЗИДЕНТ)
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ (РЕЗИДЕНТ)
  • Резидент эмч бэлтгэх хөтөлбөр
  • Чих, хамар, хоолой, сонгол, тэнцвэр судлалын нарийн мэргэжил эзэмшүүлэх
  • Туршлагатай эмч нарын удирдлага дор дадлагажих
03
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
  • Докторант, магистрантын судалгааны ажил
  • Нарийн мэргэжлийн төсөл хөтөлбөр
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, бүтээл

ГАДААД СУРГАЛТ

Хамтын ажиллагааг гадаадын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан, танилцах дадлага хийлгэдэг.

БНСУ
БНСУ

Сөүлийн Үндэсний Их сургуулийн харьяа Бунданг эмнэлэг

ХБНГУ
ХБНГУ

Вюрцбургийн их сургуулийн HELOS эмнэлэг

ХБНГУ
ХБНГУ

Про-Акустикийн холбоо, Heinz Kurz фирм

БНСУ
БНСУ

HANA-ENT, YONSEI GANNAM, SOREE, AJUO-ийн их сургууль

2005 оноос БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Бунданг эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан эмч нараа 7-30 хоногийн богино хугацаат, 3-6 сарын урт хугацаат сургалтад үе шаттайгаар мэргэжил дээшлүүлэн сургаж, хөгжүүлж байна.
  • Толгой-хүзүүний мэс засал судлал
    Толгой-хүзүүний мэс засал судлал
  • Тэнцвэр судлал
    Тэнцвэр судлал
  • Хамар судлал
    Хамар судлал
  • Чих хамар хоолой судлал
    Чих хамар хоолой судлал
  • Хүзүүний эхо
    Хүзүүний эхо

МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ – ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ, ИРЭЭДҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ

Мэдээлийн нэгдсэн төв

Даваа-Баасан: 08:00 - 18:00

Бямба: 10:00 - 14:00

Ням: Амарна

7034-1111
1900-9999