ЭМЖЖ эмнэлэг нь анх 1993 онд үүсгэн байгуулагч, АШУ-ны доктор, профессор, МУ-ын хүний гавъяат эмч Батын Эрдэнэчулууны санаачлагаар 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүдэн эмнэлгийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд жилээс жилд өргөжин тэлж, одоогийн байдлаар мэс засал, хэвтүүлэн эмчлэх 41 ортой, үзлэгийн 8 амбулаторитой, чих хамар хоолой, сонсголын нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоо, сонсголын аппаратны тохируулга, засвар үйлчилгээг хийж, 2017 онд тэнцвэрийн шинжилгээний иж бүрэн кабинетыг байгуулан 260 гаруй ажилтантай болж, чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн 2007 оноос хойш АШУҮИС-ын төгсөлтийн өмнөх ба дараах сургалт, ЭМХТ-ийн төгсөлтийн дараах сургалтын бааз эмнэлэг болж, монгол улсын хэмжээнд чих хамар хоолой, сонсгол судлалын эмч, сувилагч, лаборант зэрэг нарийн мэргэжилтэнг бэлтгэж байна.
ЭМЖЖ эмнэлэг нь ХБНГУ, БНСУ, Итали улс, Тайван улс, БНХАУ, ОХУ зэрэг олон улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гадаад харилцаагаа бэхжүүлж, эмч, мэргэжилтнээ сургах, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгооны шинэ арга зүйг монгол улсад оруулж ирж, нутагшуулах зэргээр Монгол улсын чих хамар хоолойн салбарт томоохон хувь нэмрээ оруулан ажиллаж байна.