Сонсголын бэрхшээлтэй болон хэл ярианы хөгжлийн дэмжлэг шаардлагатай хүүхэд бүрд чанартай боловсрол, хэл заслын үйлчилгээ, нөхөн сэргээх сургалтыг хүртээмжтэй хүргэдэг, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, үндэсний жишиг сургалтын төв болох.
Хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохирсон хэл яриа, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжиж, бие даан харилцах чадвартай, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх.
* Хүүхэд төвтэй сургалт, хөгжил
* Хайр, хүндлэл, итгэлцэл
* Мэргэжлийн ёс зүй
* Эцэг эхтэй нягт хамтын ажиллагаа
* Тасралтгүй хөгжил, чанартай үйлчилгээ
* Тэгш хүртээмжтэй боловсрол
“Дун” хэл заслын сургалтын төв нь сонсголын бэрхшээлтэй, дунгийн суулгац болон сонсголын аппарат хэрэглэдэг, мөн хэл ярианы хөгжлийн дэмжлэг шаардлагатай хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан хэл заслын болон нөхөн сэргээх сургалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг.
Манай төвийн үйл ажиллагаа 2007 онд хэл заслын тасаг байгуулагдсанаар эхэлсэн бөгөөд дунгийн суулгацын дараах сонсголоор хэл яриа хөгжүүлэх, нөхөн сэргээх сургалтыг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.
Сүүлийн үед хийсэн судалгаагаар Монгол оронд 1000 төрөлт тутамд 1,2-1,3 таг дүлий хүүхэд төрж тэр нь амьдралын хугацаанд 2 дахин өсч байгаа нь ажиллагдлаа. Дүлий төрж байгаа хүүхдүүдийн ар гэрийн байдлыг судлаж үзвэл 90% нь амьдралын боломж муутай айлын хүүхдүүд болон эмнэлэгийн тусламж үйлчилгээнээс зайдуу амьдардаг хөдөө малчны хүүхдүүд байна.
Жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур байгаа, хөдөлмөрийн нөхцлийн тухай мэдлэг багатайгаас таг дүлий хүүхэд төрөх магадлал өндөр байгаа нь энэ судалгааны явцад ажиглагдлаа.
Монгол орны хувьд жил ирэх тусам оношлогдож хагалгаанд орох шаардлагатай таг дүлий хүүхдийн тоо өсөж байгаа боловч төрөөс туслах тусламж, дэмжлэг байхгүй, дунгийн суулгац хагалгаа нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс хагалгаанд орох хүүхэд цөөн боловч хагалгаанд орсон хүүхдүүдийн хувьд сонсголоор оюун ухаан, хэл яриа нөхөн сэргээх хичээл хийх үед маш их хүндрэл гардаг. Хэл заслын шинээр үүсч эхэлж байгаагаас эдгээр хүүхдүүдийн хамрагдах цэцэрлэг сургууль, багш сурган хүмүжүүлэгчдийн асуудал хүндээр тулгарч, хэл заслын хичээлийн хөдөө орон нутгаас ирж хагалгаанд орсон цаашид 6 сар эмчийн хяналтанд сонсголоор хэл оруулах хичээлд суух шаардлагатай хүүхдүүдийн хувьд байрлах, санхүүгийн болон бусад хундрэл маш ихээр тулгарч байна.
2016 онд Б.Эрдэнэчулууны санаачлагаар Дун хэл заслын сургалтын төв байгуулан үйл ажиллагагаа явуулж байна.Манай үйл ажиллагааг дэмжин ХБНГУ-ын иргэн Манферд Хааз одоог хүртэл дэмжин хамтран ажиллаж байна
2023 онд тусгай зөвшөөрөлтэй ДУН Эмжж цэцэрлэг-ийг байгуулан 2–6 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол, хэл заслын үйлчилгээг хослуулан үзүүлж эхэлсэн.
Өнөөдөр манай төв нь сонсголын бэрхшээлтэй, дунгийн суулгац болон сонсголын аппарат хэрэглэдэг хүүхдүүдээс гадна хэл ярианы хоцрогдол, ээрүү, дулитраа, хэл авианы дуудлагын бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан мэргэжлийн сургалт, зөвлөгөө, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байна.
30 хүүхдийн хүчин чадалтай тусгай зөвшөөрөл бүхий ДУН ЭМЖЖ цэцэрлэг байгуулагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Б.Эрдэнэчулууны санаачилгаар “Дун” хэл заслын сургалтын төв байгуулагдсан.
RE-HA Center нэрийн дор нөхөн сэргээх тусгай сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
Дунгийн суулгацын дараах сонсголоор хэл яриа хөгжүүлэх сургалтыг тогтмол хэрэгжүүлж эхэлсэн.
Хэл заслын тасаг байгуулагдан сонсголын бууралтаас шалтгаалсан хэл ярианы нөхөн сэргээх сургалт эхэлсэн.
Манай төв дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.
Манай сургалтын төв нь хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, хэл заслын сургалт, тоглонгоо суралцах арга зүй, өдөр тутмын хөгжүүлэх үйл ажиллагааг хослуулан зохион байгуулдаг.
Одоогоор 12 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 3 мэргэжлийн багш ажиллаж байна.
Хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохирсон хувь хүний сургалтын төлөвлөгөөтэйгөөр хэл заслын үйлчилгээ үзүүлдэг.
Хүүхдийн харилцаа, нийгэмшихүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх бүлгийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
Эцэг эх, асран хамгаалагчийг сургалтад хамруулж, гэрийн орчинд хүүхдийн хөгжлийг үргэлжлүүлэх арга зүйгээр дэмжин ажилладаг.
Хүүхдийн нас, өсөлт хөгжилд тохирсон шим тэжээлтэй хоол хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэн олгодог.Хүүхэд бүрийн эрүүл өсөлт дархлааг дэмжихийн тулд хоолны цэсийг төрөлжүүлэн гаргадаг.
Өдөр бүр:
* Өглөөний цай
* Үдийн өмнөх зууш
* Өдрийн хоол
* Үдээс хойших цай
* Оройн зууш
нийт 5 удаагийн хоол, цайгаар үйлчилдэг.
Хүүхдийн хөгжилд ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлсэн. Хүүхдүүдийн танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, хөдөлгөөний хөгжлийг дэмжих зориулалттай чанартай тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, номын булан, эвлүүлдэг тоглоом болон хөдөлгөөн хөгжүүлэх хэрэгслээр анги танхимаа бүрдүүлсэн
* Хэл заслын тусгай өрөө
* Сургалтын анги
* Тоглоомын өрөө
* Унтлагын өрөө
* Хөдөлгөөн хөгжүүлэх gym
* Насанд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом
Бид хүүхдийн хөгжлийн хамгийн чухал түнш нь гэр бүл гэж үздэг.
Иймд эцэг эхтэй тогтмол хамтран ажиллаж:
* Хүүхдийн хөгжлийн явцыг мэдээлэх
* Зөвлөгөө өгөх
* Гэр бүлийн сургалт зохион байгуулах
* Гэрийн орчинд хөгжлийг үргэлжлүүлэх арга зүйгээр дэмжих үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
* Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургалтын орчин
* Дунгийн суулгацын дараах нөхөн сэргээх олон жилийн туршлага
* Туршлагатай хэл засалч, мэргэжлийн багш нар
* Хүүхэд бүрийн хөгжлийн үнэлгээнд суурилсан сургалтын хөтөлбөр
* Хэл заслын болон сургуулийн өмнөх боловсролыг хослуулсан цогц үйлчилгээ
* Эцэг эхтэй нягт хамтын ажиллагаа
* Аюулгүй, хүүхдэд ээлтэй сургалтын орчин
Манай цэцэрлэг дотор хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг дэмжих Avdar gym болон тоглоомын хэсэгтэй. Хүүхдийн насны онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнөөр дамжуулан бие бялдрын хөгжүүлж, тэнцвэр зохицуулалт , өөртөө итгэх итгэл болон биеэ даах чадварыг нэмэгдүүлдэг.
2014 оноос хойш сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил, боловсрол, нийгмийн оролцоог дэмжин, тэдэнд илүү тэгш боломж бүрдүүлэхийн төлөө тууштай хувь нэмрээ оруулж ирсэн эрхэм танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таны сэтгэл, дэмжлэг, хүнлэг үйлс нь олон хүүхэд, гэр бүлд бодит боломж, итгэл найдвар, гэрэл гэгээ авчирсаар ирсэн билээ. Хүүхэд бүрийн эрхэм чанар, тэгш оролцоог эрхэмлэн, олон жилийн турш бидний үйл ажиллагааг дэмжиж ирсэнд гүнээ талархаж байна.
Таны энэхүү сайхан үйлс цаашид ч олон хүүхдийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж, сайн сайхан бүхнийг түгээх болтугай. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Даваа-Баасан: 09:00 - 17:00
Бямба-Ням: Амарна
7777-2212