ЭМЖЖ эмнэлгийн Чих, хамар, хоолойн үндсэн амбулаторийн үйл ажиллагаа
Манай амбулатори нь дөнгөж төрсөн нярайгаас эхлээд бүх насны хүнд олон улсын стандартад нийцсэн багаж тоног төхөөрөмж ашиглан чих хамар хоолой, сонсгол, тэнцвэрийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг хийж үйлчилдэг.
- Чих хамар хоолой, сонсголын үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг 2 ээлжээр үзүүлж байна.
- Чих хамар хоолойн үзлэгийн цагийг ажлын өдөр Даваагаас Баасан гариг хүртэл 08:00-18:00, Бямба гаригт 10:00-14:00 цагт 70341111 утсаар товлоно.
- Бид
Эмч нар
- Б. Эрдэнэчимэг -тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны магистр, ЭМЖЖ эмнэлгийн чанарын албаны дарга
- Б. Батхишиг - Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны магистр
- Д. Өлзийсайхан - Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны магистр
- Б.Цэрэндулам - ЭМЖЖ эмнэлгийн ЧХХ эмч, АУ-ны магистрант, хүүхдийн чих хамар хоолойн эмч
- Я.Эрдэнэчимэг-- ЭМЖЖ эмнэлгийн ЧХХ эмч, АУ-ны магистр
- Г.Нямдолгор- ЭМЖЖ эмнэлгийн ЧХХ эмч , НЭМБУ-ны магистрант
- Б. Номинтуяа - ЭМЖЖ эмнэлгийн ЧХХ эмч, АУ-ны магистр
- 3.Ө.Түмэнбаяр - ЭМЖЖ эмнэлгийн ЧХХ эмч, 2022 оноос ажиллаж байна.
Чих, хамар, хоолойн кабинетын үйл ажиллагаа
- Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, оношилгоо , эмчилгээ, зөвлөгөө
- Чих, хамар, хоолойн хатуу дурангийн шинжилгээ
- Бичил амь судлалын шинжилгээ /Чих, хамар, залгиур/
Үйлчлүүлэгчдийн анхааралд :
- Манай эмнэлэг нь ажлын өдрүүдэд 08:00-14:00 цаг, 14:00-20:00 цаг гэсэн 2 ээлжээр , Бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажилладаг. Үйлчлүүлэгчид ирэхдээ 70341111 дугаарын утсаар урьдчилан цаг авч үйлчлүүлнэ.
- Хөөмийн арчдасын шинжилгээнд ирэхдээ шүдээ угаахгүй, ус уухгүй өлөн ирэх
- Давтан үзлэгт ирэхдээ өмнө үзүүлж байсан амбулаторийн карт болон шинжилгээний хариуг авч ирэх
Бусад:
- Үзлэгийн өрөөнд гар утас аа унтраах болон утасны дууг хааж үйлчлүүлэх.
- Бохь зажлахгүй байх
- Гадуур хувцсаа өлгүүлэх
- Үзлэг хийгдэж байхад хаалга нээхгүй байх
- Үзлэг хийлгэхээр ирэхдээ цахим бүртгэлд бүртгүүлэх