Мэдээ

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ — БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА

  • 2026-10-05
  • 1 мин
Хуваалцах
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ — БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ — БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА

- Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЖЖ эмнэлгийн хамт олон сонсголын сорил, эмчийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаанд нийт 52 иргэнийг хамрууллаа.

- Нийт оролцогчдын 36 нь эмэгтэй, 16 нь эрэгтэй бөгөөд 35 нь 50-аас дээш насны иргэд байв.

- Дотор, зүрх судасны эмчийн үзлэгт 5 хүн хамрагдаж, зүрхний цахилгаан бичлэгийн 2 шинжилгээ хийлээ.

Үйлчлүүлэгчийн асуултыг анхааралтай сонсож, үзлэг, шинжилгээний явцыг ойлгомжтой тайлбарлан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нь идэвхтэй оролцуулах нь бидний өдөр тутмын ажлын чухал хэсэг юм.

- Энэ өдрийн үйл ажиллагааны агшнуудаас та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Эрүүл мэнддээ анхааран хүрэлцэн ирсэн иргэд болон оролцсон эмч, мэргэжилтнүүддээ БАЯРЛАЛАА!

- Аюулгүй, чанартай, хүн бүрд ээлтэй тусламж үйлчилгээг ХАМТДАА бүтээцгээе.

Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid02UsW3RZ3hfg4sa3sBiP4FW9AVSMtVrnHttPzzksxzDuMF3jfbNEzGDSuRocR391Z8l