Мэдээ

ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР

  • 2026-10-05
  • 1 мин
Хуваалцах
ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР

ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР

Жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

2026 онд уг өдрийг “Халдварт бус өвчний үеийн аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан ЭМЖЖ эмнэлэг үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн байдлаа урьдчилан үнэлэх, эрсдэлийг эрт илрүүлэхэд дэмжлэг болох дараах скрининг, үзлэг, зөвлөгөөг зохион байгуулж байна.

Үүнд:

- Биеийн жингийн индекс (BMI) тодорхойлох

- Цусан дахь сахарын түргэвчилсэн шинжилгээ

- Цусны даралт болон амин үзүүлэлт хэмжих

- Дотрын эмчийн үзлэг

- Зүрхний цахилгаан бичлэгийн скрининг

- Сонсголын скрининг тест

- Мэргэжлийн эмчийн заавар, зөвлөгөө

Эрүүл мэндийн эрсдэлийг эрт анзаарч, шаардлагатай үед мэргэжлийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дэмжих чухал алхам юм.

- Хаана: ЭМЖЖ – ТӨВ эмнэлэг

- Хэзээ: 2026.09.17

⏰ Цаг: 10:00–12:00

Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid02oB8ffgprM9bFCBV6wBFhThgTn9puw1P9BDRjcEP85gYPEBdyCyzqHX7X72R2YohEl