Ototology & Microtia 2026 олон улсын семинарт оролцохоор БНСУ-ын нэр хүндтэй эмнэлгүүдийн профессорууд Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Тус арга хэмжээнд оролцохоор Seoul National University Bundang Hospital (SNUBH), Seoul National University Hospital (SNUH), Chosun University Hospital-ийн профессор, эмч мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Тэд Ototology & Microtia 2026 олон улсын семинарт оролцож, Монголын эмч, мэргэжилтнүүдэд орчин үеийн оношилгоо, эмчилгээ болон мэс заслын дэвшилтэт арга, техникээс танилцуулж, туршлага мэдлэгээ хуваалцах юм.
𝐓𝐡𝐞 𝟏𝟏𝐭𝐡 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐎𝐭𝐨𝐥𝐨𝐠𝐲 𝐒𝐞𝐦𝐢𝐧𝐚𝐫: 𝐎𝐭𝐨𝐥𝐨𝐠𝐲 𝐚𝐧𝐝 𝐌𝐢𝐜𝐫𝐨𝐭𝐢𝐚 𝟐𝟎𝟐𝟔
- 2026 оны 8 дугаар сарын 14–15
- Ulaanbaatar Hall, The Corporate Hotel & Convention Centre, Улаанбаатар хот
Энэхүү семинар нь Монголын чих, хамар, хоолойн салбарын эмч, мэргэжилтнүүдийг дэлхийн тэргүүлэх туршлагатай холбож, салбарын хөгжилд шинэ мэдлэг, шинэ боломжийг авчрах чухал индэр байх болно.
Мэдлэгээ тэлж, туршлагаа хуваалцан, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтдаа хөгжих энэхүү онцгой арга хэмжээнд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- Бүртгэлийн холбоос: https://shorturl.at/lyr5x


Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid0JqdakCMkaxJDjTVLYEpNmQqrYdxXDBMuKUDVx3i4BMLCtZFeoGT5oG2vixren7wUl