𝐓𝐡𝐞 𝟏𝟏𝐭𝐡 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐎𝐭𝐨𝐥𝐨𝐠𝐲 𝐒𝐞𝐦𝐢𝐧𝐚𝐫: 𝐎𝐭𝐨𝐥𝐨𝐠𝐲 𝐚𝐧𝐝 𝐌𝐢𝐜𝐫𝐨𝐭𝐢𝐚 𝟐𝟎𝟐𝟔
- 2026 оны 8 дугаар сарын 14–15
- Ulaanbaatar Hall, The Corporate Hotel & Convention Centre, Улаанбаатар хот
ЭМЖЖ Чих, хамар, хоолойн эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд "The 11th International Ear Seminar: Otology and Microtia 2026" олон улсын эрдэм шинжилгээний семинарыг зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.
Энэхүү семинар нь чих судлал (Otology) болон төрөлхийн гадна чихний гажиг (Microtia)-ийн оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээрх хамгийн сүүлийн үеийн мэдлэг, эмнэлзүйн туршлага, шинэ технологийг нэг дор төвлөрүүлэх олон улсын хэмжээний чухал арга хэмжээ юм.
БНСУ, Тайвань болон Монгол Улсын нэр хүндтэй профессор, эмч, мэргэжилтнүүд оролцож, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага, шинэлэг арга техник, эмнэлзүйн туршлагаа хуваалцахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
Семинарын онцлох хөтөлбөр
Live Surgery – Олон улсын мэргэжилтнүүдийн шууд мэс заслын үзүүлэн
International Symposium – Профессор, эмч, судлаачдын эрдэм шинжилгээний илтгэл
Otology & Microtia – Оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх мэс заслын орчин үеийн арга техник
Clinical Case Discussion – Эмнэлзүйн тохиолдлын хэлэлцүүлэг, туршлага солилцоо
Энэхүү семинар нь Монголын чих, хамар, хоолойн салбарын эмч, мэргэжилтнүүдийг дэлхийн тэргүүлэх туршлагатай холбож, салбарын хөгжилд шинэ мэдлэг, шинэ боломжийг авчрах чухал индэр байх болно.
Мэдлэгээ тэлж, туршлагаа хуваалцан, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтдаа хөгжих энэхүү онцгой арга хэмжээнд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- Бүртгэлийн холбоос: https://shorturl.at/lyr5x


Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid02AAPZsr11PRzvNLXwMUbfzxJxRpoJw6mYe2y9r5fjFBb2sxurhEdfTvLkoXK2qmoDl