БАЯРТАЙ МЭДЭЭ
- Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан “ЭМЖЖ” ХХК-ийн ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.
- Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЧХХ-н ахлах эмч Б.Батхишиг, Ариутгагч Ч.Оюунчимэг,
- Хөдөлмөрийн хүндэт медалиар МЭЭТ-ын эрхлэгч, мэдээгүйжүүлгийн эмч Н.Болормаа, СХААХ захирал Ө.Болормаа, МЗ-ын тасгийн эрхлэгч, ЧХХ-н мэс заслын эмч Б.Гансүх
Төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн шилдэгүүддээ халуун баяр хүргэж, энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил, амьдралд нь амжилт бүхний дээдийг хүсье.


Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid02EPEqZTkpddZYAEcmp7XL97xQQ23dmtsPWfwN3LUKvkJ6qFV1saDGYvbb87xbEsxFl