СПОРТЫН VI ИХ НААДАМ – 2026
“Монголын Чих, Хамар, Хоолойн Эмч Нарын Нийгэмлэг”-ийн уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын VI их наадам” 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
5 төрөлт энэхүү спортын наадамд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин бүх төрөлд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр 1-р байр эзлэн “Шилжин явах Алтан цом”-ын эзэн болсон “ЭМЖЖ”-ийн баг тамирчдадаа халуун баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн тус наадамд идэвхтэй оролцсон нийт баг, тамирчид, эмч мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
- Тэмцээний нийлбэр дүн:
- 1-р байр — ЭМЖЖ Чих, Хамар, Хоолой, Сонсгол, Тэнцвэр судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын баг
/Шилжин явах цомын эзэд/
- 2-р байр — ШУГТЭ-ийн Чих, Хамар, Хоолойн мэс заслын тасгийн эмч нар
- 3-р байр — ЭХЭМҮТ-ийн Чих, Хамар, Хоолойн мэс заслын тасгийн эмч нар
- Спортын өндөр амжилт гаргасан нийт оролцогчдод баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
- Зохион байгуулалт болон арын албаны ажлыг хариуцан, бэлтгэл ханган ажилласан орон нутгийн эмч, мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.
#OneTeamOneFamily #ENTDoctors #EMJJ #SportsDay2026


Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid0TQkmqWGkghHMGuerBL6EzrQ4yB2XNcEUG95MUyAvdjBGLUdWxKobg8jKZyQLpkiql