Мэдээ

ЭМЖЖ эмнэлэг цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтэд цус хандивлахын ач…

  • 2026-10-05
  • 1 мин
Хуваалцах
ЭМЖЖ эмнэлэг цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтэд цус хандивлахын ач…

ЭМЖЖ эмнэлэг цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтэд цус хандивлахын ач холбогдлыг сурталчлах, дэмжих зорилгоор сайн үйлсийн “Амьдрал бэлэглэе аян”-д Цус сэлбэлт судлалын үндэсний төв-тэй хамтран 4 дэх удаагаа 2026 оны 03-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт нийт 41 хүн сайн дураараа цусаа бэлэглэснээр 120 орчим хүний амь насыг аврах ариун үйлсэд нэгдсэн нь цаг үеэ олсон, үнэ цэнтэй санаачилга боллоо.

Авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, “Амьдрал бэлэглэх” хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдсэн нийт хамт олондоо, мөн хамтран ажилласан Цус сэлбэлт судлалын үндэсний төв-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid032fd7ToW47fJ6jVWVSKVpGiiUvAkb6J7cPxCtQxsWFB2R7L7XuKL5eAqS96KDHVXWl