Мэдээ

03 дугаар сарын 03 – "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан ЭМЖЖ эмнэлэг нь н…

  • 2026-10-05
  • 1 мин унших
Хуваалцах
03 дугаар сарын 03 –

- 03 дугаар сарын 03 – "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан ЭМЖЖ эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд “𝐄𝐍𝐓 𝐂𝐀𝐑𝐄” аяныг Боловсролын ерөнхий газар-тай хамтран хэрэгжүүлж байна.

- 2026 оны 02 дугаар сарын 25-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын "Эрдмийн өргөө сургууль"-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан “Чих, хамар, хоолойн эрүүл мэндийн боловсрол олгох” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгож, сонсголын скрининг онлайн тестийг зохион байгуулан оролцогчдын сонсголын байдлыг урьдчилсан байдлаар үнэллээ.

Мөн хамрыг зөв угаах, цэвэрлэх аргачлал, амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх өдөр тутмын зөв дадлууд, чих, хамар, хоолойг хамгаалах энгийн боловч үр дүнтэй аргуудын талаар практик зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

- Сонсголоо өнөөдрөөс хамгаалъя

- ENT CARE аян үргэлжилсээр ...

- Хөнгөлөлттэй багцын үзлэг, оношлогоо

https://www.emjj.mn/i/service

- Сонсголын скрининг онлайн тест

https://hearingtest.emjj.mn/welcome/

- Чих, хамар, хоолойн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, зөвлөгөө

- Үйлчилгээний орлогын 1%-ийг “ДУН” сургалтын төвд хандивлагдана.

Урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ юм.

#ENTCare #CheckYourENThealth

Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid0FZw5Nvk8AovcUMHTNYtF2pdqLTyfxckhEisxURi8LXV8P8P8rDdcDQo7DWPbS4eul