𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐇𝐞𝐚𝐫𝐢𝐧𝐠 𝐃𝐚𝐲
- 3 сарын 3 — "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр"
- НИЙГМИЙН ХҮРЭЭЛЛЭЭС ХИЧЭЭЛИЙН ТАНХИМД: ХҮҮХЭД БҮРТ СОНСГОЛЫН ТУСЛАМЖИЙГ ХҮРГЭЕ
Сонсголын бэрхшээлийн улмаас хэл яриа болон хөгжлийн хоцрогдол үүсэхээс сэргийлж, хүүхэд бүрт анхаарч — яг одооноос эхлэн арга хэмжээ авцгаая.
- Яагаад хүүхдийн сонсголд анхаарах ёстой вэ?
- 2021 оны ДЭМБ-ийн дэлхийн сонсголын тайлангаар:
Дэлхий даяар сургуулийн насны олон хүүхэд сонсгол бууралттай боловч оношлогдоогүй, шаардлагатай тусламж, үйлчилгээг авч чадахгүй байна.
- Дэлхий даяар 5–19 насны 90 сая орчим хүүхэд, өсвөр насныхан сонсголын бууралттай байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад оношилгоо, эрт илрүүлэг хангалтгүй хэвээр байна.
- Сонсгол бууралтын нийтлэг шалтгаанууд:
- Дунд чихний шүүдэст үрэвсэл
- Архаг идээт үрэвсэл
- Хулхины бөглөө
- Аажим, анзаарагдахгүй эхэлдэг сонсгол бууралт
Зарим тохиолдолд зовиур бага тул эцэг эх, багш нар анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй байдаг.
- Анхаарахгүй орхивол ямар үр дагавартай вэ?
Сонсгол бууралт нь зөвхөн сонсох чадварт нөлөөлөхгүй. Үүнд:
- Хэл ярианы хөгжил хоцрох
- Танин мэдэхүйн чадвар буурах
- Нийгмийн харилцаанд хүндрэл үүсэх
- Сурлагын амжилт буурах
- Ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийн боломж хязгаарлагдах
- Улмаар эдийн засгийн сөрөг нөлөө үүсэх
- Урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ юм.
- Эрт илрүүлэг
- Тогтмол сонсголын скрининг
- Чихний зөв арчилгаа
- Шаардлагатай үед мэргэжлийн эмчид хандах
- Өнөөдрөөс сонсголоо хамгаалъя
- Сонсголын скрининг онлайн тест
Онлайнаар сонсголын урьдчилсан скрининг тест өгч, өөрийн болон гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ сонсголын байдлыг анхан шатанд үнэлээрэй.
- https://hearingtest.emjj.mn/welcome/
Танд ердөө: 3 минут байхад л хангалттай.
- Интернет
- Чихэвч
- Чимээгүй орчин
#WorldHearingDay #ХүүхдийнСонсголыгХамгаалъя
Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid0Leh3Zvmqqb3EY2XD8SBxhLGRmHoKNMcbrPUtAZ5uQHGYuo9Mt4yVKadxMbstpS47l