Мэдээ

“ЭМЖЖ” эмнэлэг 3 САРЫН 3 "СОНСГОЛ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР"-ийг тохиолдуулан нийгмийн хариуц…

  • 2026-10-05
  • 1 мин унших
Хуваалцах
“ЭМЖЖ” эмнэлэг 3 САРЫН 3

“ЭМЖЖ” эмнэлэг 3 САРЫН 3 "СОНСГОЛ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР"-ийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд "ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ" олгох “𝐄𝐍𝐓 𝐂𝐀𝐑𝐄” аяны хүрээнд Боловсролын ерөнхий газар -тай хамтран ажиллах санамж байгууллаа.

“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль”- ийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, холбогдох хуульд заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд сурагчийг тодорхой насны давтамжтайгаар хамруулах үйл ажиллагааг эрх бүхий этгээдийн баталсан журмын дагуу харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулна” гэж заасан.

Мөн 2024 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох зорилгоор орон даяар нэгдүгээр ангийн суралцагчдыг нүд, шүд, зүрхний өвчлөлийн эрт илрүүлэгт хамруулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.

Энэхүү үндэсний тогтолцоо бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэн “ЭМЖЖ” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын ерөнхий газартай “Чих, хамар, хоолой”-н эрүүл мэнд, эрүүл зөв дадлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд зорилтот 6 ерөнхий боловсролын сургууль, 3 политехник коллежийн 14-18 насны 3000 суралцагчдад чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “𝐄𝐍𝐓 𝐂𝐀𝐑𝐄” аяны хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Мөн 2024 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нэгдүгээр ангийн суралцагчдыг нүд, шүд, зүрхний өвчлөлийн эрт илрүүлэгт амжилттай хамруулсан билээ.

Энэхүү үндэсний хэмжээний ажлыг үргэлжлүүлэн “ЭМЖЖ” ХХК нь Боловсролын ерөнхий газар-тай “Чих, хамар, хоолой”-н эрүүл мэндийг дэмжих, эрүүл зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

“ЭМЖЖ” эмнэлэг нь цаашид хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийг тогтмолжуулах чиглэлээр төр, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах болно.

Эх сурвалж: https://www.facebook.com/EMJJHospital/posts/pfbid028LM5B49qwWJrfKSuErvqyU7ECtvdarKeDUMpGodC9sPTUK63oaVyV6D3vykm1WAnl