ДУНД ЧИХНИЙ ТИТАН ПРОТЕЗ (TITAN PROTHEZ)

Үйлдвэрлэгч: 
Heinz Kurz GmbH
Улс: 
ХБНГУ
Вебсайт: 
ЗОРИУЛАЛТ: Дунд чих буюу хөндийн алх, дөш, дөрөө гэгдэх сонсголын яснууд байрладаг. Эдгээр жижиг яснууд нь хэнгэргэн  хальсан дээр  бэхлэгдэнэ. Тэд нааш цааш хөдлөхдөө дууны долгионыг дамжуулна. Сонсголын эдгээр яснууд гэмтсэн үед дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг. Эдгээр гэмтсэн сонсголын ясыг ХБНГУ –ын  Heinz Kurz фирмийн титан протезыг ашиглан сонсгол нөхөн сэргээх хагалгааг хийдэг.
  1. Бага жинтэй ч маш сайн долгион дамжуулдаг.
  2. Протезын толгойны завсраар дунд чихний байдал сайн харагддаг.
  3. Дугуйрсан ирмэгүүд нь хэнгэргэн хальсыг гэмтээхгүй.
  4. Дунд чихэнд тохирсон маш сайн биологийн тааламж болон тэнцвэртэй.
  5. Нугалахад тохиромжтой хэлбэртэй.
  6. Жин бага учир зуйван цонхонд даралт бага үзүүлдэг.
  7. MRI хийлгэхэд аюулгүй.