Рентген шинжилгээ

 

2020 оны 07 сард рентген кабинетдаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, БНСУ-ын "RayScan" компанийн "RST 710" маркийн рентген болон СВСТ хосолсон аппаратыг монголд анх удаа, тэр дундаа ЧХХ-н салбарт анх удаа суурилуулан, ашиглаж эхлэсэн.

Рентген шинжилгээндээ дараах төрлийн зураг авдаг.

Үүнд:

  1. Хамар дайвар хөндийн рентен зураг /Water’s view/
  2. Хамар духны байрлалын рентен зураг /Caldwell view/
  3. Хамар-залгиур хөндийн хажуу байрлалын рентген зураг /Аденойдын зураг/
  4. Цээжний эгч болон хажуу байрлалын рентген зургуудыг тус тус авч байна.