“ЭМЖЖ” сэргээн засах сувилал нь 2006 онд анх байгуулагдсан. Улаанбаатар хотоос 51 км зайтай Төв аймгийн Баянчандмань сумын нутагт эргэн тойрон модоор хүрээлэгдсэн Дарцагт уулын энгэрт сэргээн засах сувиллын 50 ортойгоор жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Байгалийн үзэсгэлэнт ой модоор хүрээлсэн 100% хүчил төрөгч ялгарсан цэвэр агаарт уламжлалт болон сэргээн засах эмчилгээ болох гэрлэн эмчилгээ, төрөл бүрийн цахилгаан болон физик эмчилгээ, электрофорез эмчилгээ, рашаан засал, шавар засал, элсэн шарлага, толгой, хүзүү, сээр, нурууны бариа, бумба, парафин эмчилгээ, зүү төөнүүр эмчилгээ, хөдөлгөөний дасгал, агаар буюу хүчилтөрөгчийн эмчилгээ, давсан замын эмчилгээ, цагаан идээ, гүүний саам /зуны улиралд/ зэрэг эмчилгээ сувилгааг хийдэг.
Амрагч сувилуулагчид чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт тоглоом /сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, ширээний теннис, шатар,даам/-той ба соёлын үйлчилгээ /караоке, бүжгийн заал/-г үзүүлж байна.
Манай сувилал нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангагдсан бөгөөд сувиллын дэргэдэх хөдөө аж ахуйн фермери нь өөрийн бэлтгэсэн цэвэр сүү, цагаан идээ, мах, хүнсний ногоогоор сувиллаа тасралтгүй хангаж байна.