president

 "ЭМЖЖ" эмнэлгээр үйлчлүүлдэг үйлчлүүлэгч болон хамтран ажилладаг байгууллага, нийт хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж мэндчилж байна.                                                                                          

Бид Чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технолгийг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд  олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үйлчлүүлэгч нэг бүртээ үзүүлж,  хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан  иргэн бүрийг эрүүлжүүлэхээр чадварлаг багийг бүрдүүлэн ажиллаж  30 жилийн түүхийг бүтээжээ.                                                                                                                                        ЭМЖЖ эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэх зорилгын хүрээндээ "АШУҮИС", "Ач АУИС" зэрэг  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргадаг томоохон сургуулиудын сургалт эрдэм шинжилгээний бааз болон ажиллаж байгаадаа туйлын баяртай байна. Цаашид ард иргэд, үйлчлүүлэгч та бүхэндээ олон улсын стандартад нийцсэн тухтай орчин, орчин үеийн дэвшилтэт техниологийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлсээр байх болно.

                                                Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.

Гүйцэтгэх захирал

Э.Жаргалхүү