|
ЭМЖЖ эмнэлэг нь 1993 онд үүдэн эмнэлэг хэлбэрээр байгуулагдаж, 1997 онд 15 ортой мэс засал, анестезиологийн хэсэг нээж, 2000 оноос ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуультай хамтран ажиллаж, боловсон хүчин , материалаг бааз, оношлогоо эмчилгээний технологио тасралтгүй амжилттай сайжруулж, шүд эрүү нүүрний тусламж, сонсгол иж бүрэн сайжруулах төв, мэргэжлийн сувилалтай болж өргөжлөө. Манай эрхэм зорилт: Дэлхийн болон монгол улсын сүүлийн үеийн технологи, стандарт ашиглаж шүд, чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн онош эмчилгээний тусламжийг бүх насны хүн амд нэг цэгт чанартай үзүүлж, эмнэл зүй- эрдэм шинжилгээ, сургалтын нэгдлийг хангасан, их сургуулийн бааз эмнэлэг болоход чиглэнэ. Манай эмнэлгийн 6 сонголт: 1. Нарийн мэргэжлийн төгс оношлогоо Таньд урьдчилсан үзлэгээр++ эмгэг байна. Энэ эмгэгийг бүрэн нотлох доорхи шинжилгээг хийх шаардлагатай. Үүнд: 1. Микроскопи ба дурангийн шинжилгээ 2. Дижитал рентген оношлогоо 3. Клиник лабораторийн шинжилгээ 4. Сонсголын иж бүрэн шинжилгээ 5. Шүд амны хөндийн иж бүрэн оношлогоо-үйлчилгээ 6. Харшлын сорил-эмчилгээ 7. Ангины хүндрэлийг илрүүлэх сорил 2. Мэс заслын төгс эмчилгээ 1. ХБНГУ-ын техник-технологи хангамжтай. 2. Эмгэгийг бичил мэс заслын аргаар иж бүрэн цэвэрлэнэ. 3. Нөхөн сэргээх болон гоо сайхны мэс засал хийнэ. 4. Сонсгол сайжруулах мэс заслыг улсын тэргүүлэх чиглэлийн түвшинд үзүүлнэ. 5. 10 жилийн туршлагатай. 3. Хэвтүүлж хийх эмийн эмчилгээ 1. Стационарийн тохилог орчинд үйлчилнэ. 2. Эмчилгээг өдөрт олон давтамж(өдөрт 1-3 удаа)-тай хийнэ. 3. Эмчилгээний сайн үр дүн өгч, хурдан илаарших боломжтой. 4. 11 жилийн туршлагатай. 4. Өдрийн стационарийн байнгын эмчилгээ 1. Мэргэжлийн эмчийн байнгын хяналтанд эмчилнэ. 2. Эмчилгээг тасралтгүй гүйцэтгэнэ. 3. Эмчилгээний эцэст үр дүнгийн үнэлгээ өгнө. 4. ХБНГУ-ын өндөр үйлчилгээтэй эмийн эмчилгээ хийнэ. 5. 15 жилийн туршлагатай. 5. Цэвэр агаар байгалийн сайхны эмчилгээ - Чих хамар хоолой, дотор шүдний нарийн мэргэжлийн клиник сувиллын эмчилгээ-үйлчилгээ үзүүлнэ.
- Байгалийн цэвэр агаар ногоон бүсэд оршдог.
- Байнгын эмч, сувилагч эмчилгээ-үйлчилгээ хийнэ.
- Сүү, цагаан идээ, гүүний саам, мах, хүнсний ногооны өөрийн цэвэр бүтээгдэхүүнээр хангана.
- 3 жилийн туршлагатай.
6. Шөнийн амбулатори Хөдөлмөрчдийн хүсэлтээр өдөр бүр 19 цагаас өглөөний 08 цаг хүртэл Төв байранд эмчилгээ үйлчилгээний тусламж үзүүлнэ. |